0

Энэтхэгийн Махараштра мужийн Бхиванди хотод дөрвөн давхар орон сууцны барилга засварын ажил явагдаж байх үедээ нурж, есөн хүн амиа алдаж, нурангин дор хэд хэдэн хүн дарагджээ.
Албаныхны мэдээлснээр, Балажи Нагар дүүрэгт байрлах Кохинур нэртэй барилгын нэг хэсэг өнгөрсөн пүрэв гарагийн орой 23:30 цагийн орчимд нуржээ.
Тус барилга нийт 48 өрөөтэй, давхар бүртээ 12 өрөөтэй байсан бөгөөд орон нутгийн захиргаанаас өмнө нь ашиглахад аюултай барилга гэж ангилсан байжээ.
Осол болохоос өмнө оршин суугчид барилгаас хүчтэй хагарах чимээ сонсож, хөршүүдийнхээ тусламжтайгаар олон гэр бүлийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Гэвч зарим хүн гарч амжаагүй байх үед барилгын "B" жигүүр бүхэлдээ нурсан гэж албаныхан мэдээлжээ.
Одоогоор Үндэсний гамшгаас хамгаалах хүч (NDRF), Тане мужийн гамшгийн аврах алба, орон нутгийн гал унтраах анги хамтран аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Аврах ажиллагаанд эрэн хайх нохойн баг, дөрвөн гал унтраах машин, хоёр түргэн тусламжийн автомашин болон хүнд даацын техник хэрэгслийг дайчлан ажиллаж байгаа аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.