dobu.mndobu

МИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

МИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

Японы баруун өмнөд хэсэгт үүсээд буй хар салхины хурд 144 км/цагт хүрч, ширүүн салхи, их хэмжээний бороо орж, үерийн аюул нэмэгдэж байгаатай холбогдуулан МИАТ ТӨХК-ийн зарим нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо.

Тус улсын цаг уурын байгууллагаас цаг агаарын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг анхааруулсаар байгаа бөгөөд МИАТ ТӨХК нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс 2026 оны наймдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд үйлдэх дараах нислэгүүдийн цагийн хуваарийг шинэчилжээ.

Нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

OM509 — Улаанбаатар-Нарита чиглэлийн нислэг Чингис хаан ОУНБ-аас 05:00 цагт хөөрч, 10:55 цагт Наритад бууна.

OM510 — Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэг Наритагаас орон нутгийн цагаар 11:55 цагт хөөрч, 16:30 цагт Улаанбаатарт бууна.

OM303 — Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэг Чингис хаан ОУНБ-аас 17:30 цагт хөөрч, 21:40 цагт Инчеонд бууна.

OM304 — Инчеон-Улаанбаатар чиглэлийн нислэг Инчеоноос орон нутгийн цагаар 22:40 цагт хөөрч, Улаанбаатарт 01:20 цагт бууна.

МИАТ ТӨХК-ээс зорчигч, үйлчлүүлэгчдийг нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор хэрэгжүүлж буй дээрх өөрчлөлтөд хүлээцтэй хандахыг хүслээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.