dobu.mndobu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Булган аймагт зам тээврийн осол гарч, нэг хүн гэмтжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Булган аймагт зам тээврийн осол гарч, нэг хүн гэмтжээ

Булган аймгийн нутаг дэвсгэрт наймдугаар сарын 23-ны өдөр зам тээврийн осол гарч, нэг хүн гэмтсэн байна.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэний дагуу шалгалтын ажиллагаа явуулжээ.

Урьдчилсан байдлаар, “Субару” маркийн автомашины жолооч урсгал сөрж явахдаа өөдөөс ирсэн “Бонго” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас тус автомашины жолооч гэмтсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Уг хэргийг Булган аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа бөгөөд ослын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор холбогдох ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.