dobu.mndobu

COP17-ын төлөөлөгчид Чингис хаан үндэсний музейг үнэгүй үзэх боломжтой

COP17-ын төлөөлөгчид Чингис хаан үндэсний музейг үнэгүй үзэх боломжтой

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд /COP17/ оролцож буй хүндэт зочид, төлөөлөгчид Чингис хаан үндэсний музейг хурлын үнэмлэхээ үзүүлэн үнэ төлбөргүй үзэх боломжтой болжээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд олон улсын төлөөлөгчдөд Монголын түүх, соёлын өвтэй танилцахаас гадна нүүдэлчин ард түмний байгальтайгаа зохицон оршиж ирсэн уламжлал, үнэт өв соёлыг мэдрэх боломж бүрдэх юм.

Чингис хаан үндэсний музей нь 2022 оны аравдугаар сарын 11-нд нээлтээ хийж, олон нийтэд үйлчилж эхэлсэн. Тус музейд Монголын түүх, соёлын 13 мянган үзмэр хадгалагддаг бөгөөд байнгын болон түр үзэсгэлэнгийн найман танхим, хүндэтгэлийн хоёр танхимтай.

Ийнхүү COP17-ын үеэр Монгол Улсад хүрэлцэн ирсэн гадаадын зочид, төлөөлөгчдөд үндэсний түүх, соёл, нүүдэлчин ахуйг сурталчлахын зэрэгцээ Монголын уламжлалт байгаль хамгааллын мэдлэг, өв соёлтой танилцах боломжийг бүрдүүлж байна.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.