0

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Мөнх багийн “Тэрэгт” гэх газарт суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож, нэг хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан осол гарчээ.
Ослын талаарх дуудлагыг наймдугаар сарын 31-ний өдрийн 07:58 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчид хэргийн газарт очиход Орхон аймгаас Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн жолоодож явсан “Toyota Alphard” автомашин замын хажуу руу онхолдсон байжээ.
Ослын улмаас 37 настай эмэгтэйн баруун гар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг аврагчид ажиллан эсэн мэнд гаргаж, холбогдох эмнэлгийн байгууллагын ажилтнуудад хүлээлгэн өгсөн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.