0

Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагийн гишүүн Жонгүг өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд 29 нас хүрч байна.
Тэрбээр 1997 оны есдүгээр сарын 1-нд төрсөн бөгөөд BTS хамтлагийн хамгийн залуу гишүүн юм.
Мөн хамтлагийн уран бүтээлээс гадна бие даасан дуунуудаараа олон улсын хэмжээнд амжилт гаргасан. Түүний “Seven”, “Standing Next to You”, “Still With You” зэрэг дуунууд дэлхийн олон орны сонсогчдын хүртээл болж, хөгжмийн жагсаалтуудад өндөр байр эзэлсэн билээ.
Жонгүгийн анхны бие даасан цомог “GOLDEN” 2023 онд худалдаанд гарсан бөгөөд уг цомог нь түүний бие даасан уран бүтээлийн замналд чухал байр суурь эзэлдэг.
Харин BTS хамтлаг уран бүтээлийнхээ шинэ үеийг эхлүүлж, “ARIRANG” дэлхийн аялан тоглолтоо хийж байгаа билээ. Тус тоглолтын хүрээнд 2027 оны гуравдугаар сард Филиппинд гурван өдөр дараалан тоглолт хийхээр товлоод байна.
Жонгүгийн төрсөн өдрийг тохиолдуулан дэлхийн өнцөг булан бүр дэх BTS-ийн сая сая шүтэн бишрэгчид цахим орчинд мэндчилгээ дэвшүүлж, түүний уран бүтээл болон амжилтыг онцлон тэмдэглэж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.