0

Ариана Гранде гэж андуурахаар адилхан харагддаг Пэйж Ниеманн олон жилийн турш алдарт дуучны төрх, хувцаслалт, үсний засалт, нүүр будалтыг дуурайн цахим орчинд бичлэг, зураг нийтэлж, олны танил болсон билээ.
Калифорнийн бүсгүй Пэйж Ниеманн багаасаа Ариана Грандег дуурайж эхэлсэн бөгөөд 2019 онд түүний дуучинтай тун төстэй төрх олон нийтийн анхаарлыг хүчтэй татсан байна. Түүнээс хойш тэрбээр Ариана Грандегийн үс засалт, хувцаслалт, нүүр будалт, биеийн төрхийг дуурайн цахим орчинд тогтмол бичлэг хийж, олон дагагчтай болжээ.
Ариана Гранде ч Ниеманныг өөрийг нь дуурайдаг гэдгийг мэддэг бөгөөд түүнд цахим зурвас илгээж байсан тухай Пэйж ярьсан байна.
Гэвч олон жилийн турш өөр хүний төрхөөр олны анхаарлыг татаж ирсэн Ниеманн энэ байдлаа цааш үргэлжлүүлэхээс татгалзахаар болжээ.
Ариана Грандетэй адилхан харагдахыг хичээх явцдаа өөртөө хэт их дарамт учруулж байгаагаа Пэйж Ниеманн хэлжээ. Тэрбээр ялангуяа дуучинтай адилхан биеийн төрхтэй болохын тулд жингээ хэт их хасаж, урьд өмнө хэзээ ч хүрч байгаагүй хэмжээнд турж байгаагаа мэдэрсэн хэмээн ярьжээ.
“Би энэ бүхнийг цаашид үргэлжлүүлж чадахгүй. Би өөрийнхөөрөө байхыг хүсэж байна” хэмээн Ниеманн өөрийн шийдвэрээ тайлбарласан байна.
Ийнхүү тэрбээр олон жилийн турш бий болгосон Ариана Грандег дуурайсан дүр төрхөөсөө татгалзаж, өөрийн гэсэн хэв маяг, төрхөө бий болгохоор шийджээ.
Түүний амьдрал, Ариана Грандег дуурайж эхэлсэн шалтгаан, энэ хугацаанд туулсан зүйлс болон өөрийнхөөрөө байхыг хүссэн шийдвэрийг нь харуулсан
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.