dobu.mndobu

Тусгай зөвшөөрлийн талбайгаа хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй хэргүүдийг илрүүлжээ

Тусгай зөвшөөрлийн талбайгаа хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй хэргүүдийг илрүүлжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын энэ оны наймдугаар сарын 27-нд өгсөн үүрэг, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан төлөвлөгөөний хүрээнд улсын хэмжээнд ашигт малтмалын хууль бус олборлолттой тэмцэх хяналт шалгалтыг эрчимжүүлж байна.

Энэ хүрээнд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулсан, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг зөрчсөн, газрын хэвлийд халдсан, хүрээлэн буй орчинд их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөлийн үйл ажиллагааг илрүүлж, таслан зогсоох чиглэлээр Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймагт хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа аж.

Хяналт шалгалтын үеэр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум болон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий байгууллагуудад үзлэг хийжээ.

Үзлэг шалгалтаар тусгай зөвшөөрөлд заасан талбайн хэмжээг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлсэн байна.

Цагдаагийн байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэлтэй иргэдийг холбогдох байгууллагад мэдээлж, хамтран ажиллахыг уриаллаа.

Иргэд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаар 102 болон 70191070 тусгай дугаарын утсаар мэдээлэх боломжтой.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.