dobu.mndobu

Балбад усан цахилгаан станцын хонгилоос хоёр ажилчныг амьд аварчээ

Балбад усан цахилгаан станцын хонгилоос хоёр ажилчныг амьд аварчээ

Балбад болсон хүчтэй үер, хөрсний нуралтын улмаас усан цахилгаан станцын хонгилд гацсан хоёр ажилчныг өнөөдөр /2026.09.04/ аврагчид амьд гарган авчээ.

Албаныхны мэдээлснээр, хоёр ажилчны биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд тэднийг нийслэл Катманду хотын эмнэлэгт хүргэн эмнэлгийн тусламж үзүүлжээ.

Тришули голын дагуух усан цахилгаан станцын төслийн хүрээнд ажиллаж байсан олон хүн үер, хөрсний нуралтын үеэр сураггүй болсон байна. Одоогоор Тришули-3А станцын үндсэн хонгилд 115 орчим ажилчин гацсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Аврах ажиллагааны багууд хонгил дотор амьд үлдсэн хүмүүс байж болзошгүй хэмээн үзэж, эрэн хайх ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж байна.

Балбын Харилцаа холбооны сайд Бикрам Тимилсина аврагчид илүү олон ажилчныг эсэн мэнд гаргаж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

“Бид улам олон хүнийг аврахыг хүлээж байна” хэмээн цахим хуудсандаа бичжээ. 

Уг гамшиг наймдугаар сарын 26-нд мөсөн гол нурж, улмаар хүчтэй үер буусны дараа болсон бөгөөд үерийн ус хот, тосгодыг дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулжээ.

Балбын эрх баригчдын мэдээлснээр, гамшгийн улмаас 1259 хүн амиа алдаж, 5000 гаруй хүн сураггүй болоод байна.

Мөн Балбын 12 усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллаж байсан нийт 900 орчим ажилчин сураггүй алга болсон бөгөөд тэдний 500 орчим нь хонгилд гацсан байж болзошгүй гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.

Үүнээс гадна Хятадын засгийн газар хилийн Төвдийн нутаг дэвсгэрт болсон үерийн улмаас 21 хүн амиа алдаж, 541 хүн сураггүй болсон талаар мэдээлсэн байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.