dobu.mndobu

Мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын байгууллагуудын төлөөлөлтэй түншлэл, хамтын ажиллагааны уулзалт хийлээ

Мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын байгууллагуудын төлөөлөлтэй түншлэл, хамтын ажиллагааны уулзалт хийлээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан залуу ажилтан, залуу гэр бүлийг дэмжих, оюутан залуучуудыг суралцаж байх үеэс нь хувь хүнд тохирсон хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг үзүүлж, хөдөлмөрийн зах зээлд саадгүй, амжилттай нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх, дадлагажуулах чиглэлээр сайн хүний нөөцийн сургуулийг сонгон шалгаруулж “Карьер хөгжлийн төв” байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах сургуулиудын төлөөлөлтэй өнөөдөр буюу 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хүлээн авч, мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Энэхүү уулзалтад Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Их засаг их сургууль, Монгол Солонгосын политехникийн коллеж, Барилгын политехникийн коллеж зэрэг боловсрол, сургалтын байгууллагын төлөөллүүд оролцсон юм.

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт (5.3.2) тусгагдсан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, дээд боловсролын сургалтын байгууллагын хүсэлт, сонирхол, эрэлт хэрэгцээнд тулгуурлан тэдгээрийн сайн туршлага, загвар хөтөлбөрийг таниулан сурталчлах, өргөтгөн хөгжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, цаашдын түншлэл хамтын ажиллагааны талаар нээлттэй санал солилцсон уулзалт болсныг онцлож байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.