dobu.mndobu

Ирэх долоо хоногт дулаарна

Ирэх долоо хоногт дулаарна

Цаг уурын байгууллагын мэдээлснээр, энэ сарын 14-16-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарч, тариаланчдад тариа, ногоо хураахад цаг агаар тогтуун, харьцангуй тохиромжтой байх төлөвтэй байна.

Есдүгээр сарын 15-17-нд зарим нутгаар бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно.

Тодруулбал, 15-ны өдөр Баян-Өлгийн зарим сум, Увсын хойд сумдын нутгаар, 15-16-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн зарим сумдаар бага зэргийн бороо орно.

Мөн 16-ны өдөр Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сум, Говь-Алтай, Архангай, Булганы хойд сумдын нутгаар, 16-17-нд шилжих шөнө Увс, Завхан, Архангай, Булган, Сэлэнгийн зарим сум болон Төв аймгийн хойд сумдын нутгаар 0.0-2.0 мм бага зэргийн бороо орох төлөвтэй байна.

Харин 17-ны өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх сумд болон Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Ховдын зарим сум, Говь-Алтай, Өвөрхангай, Төв аймгийн хойд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, уулаараа нойтон цас орж болзошгүй байна.

Салхи 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Температурын хувьд шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 0...-5 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон зарим голын хөндийгөөр 0...+5 градус дулаан байна.

Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан байх аж.

Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +17...+22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.

Цаг агаарын энэхүү төлөв нь есдүгээр сарын 18-ныг хүртэл үргэлжлэх урьдчилсан мэдээлэл юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.