0

Саудын Арабын эрчим хүчний дэд бүтцэд гарсан халдлагын улмаас тус улсын Зүүн-Барууны нефть дамжуулах хоолойн ажиллагаа зогсож, дэлхийн нефтийн нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдсэнээр газрын тосны үнэ өсжээ.
Мягмар гарагийн арилжаагаар брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 107.05 ам.долларт хүрч, 1.3 хувиар өссөн байна. Харин АНУ-ын жишиг WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 102.92 ам.долларт хүрч, 1.51 хувиар нэмэгджээ. Өмнөх арилжаагаар хоёр төрлийн газрын тосны үнэ мөн нэгээс дээш хувиар өссөн байна.
Баасан гарагт болсон халдлагын улмаас Саудын Арабын Зүүн-Барууны нефть дамжуулах хоолойн ажиллагаа тасалджээ. Тус хоолой нь Ормузын хоолойгоор дамжихгүйгээр нефтийг экспортлох боломж олгодог стратегийн чухал дэд бүтэц юм.
Мөн Персийн булангийн Арабын орнууд Ирантай хийхээр төлөвлөсөн хэлэлцээгээ хойшлуулсан байна. Энэ нь Ойрх Дорнод дахь мөргөлдөөн цаашид өргөжиж, дэлхийн нефтийн нийлүүлэлтэд дарамт учруулах вий гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлжээ.
Эх сурвалж: Reuters
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.