dobu.mndobu

Бөртэ ТӨААТҮГ-ыг зардлаа танаж ашигтай ажиллах үүрэг өглөө

Бөртэ ТӨААТҮГ-ыг зардлаа танаж ашигтай ажиллах үүрэг өглөө

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Бөртэ ТӨААТҮГ-тай танилцлаа.

Тус үйлдвэрийн хувьд цэргийн байгууллагуудын дүрэмт хувцсыг захиалгаар оёх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй.

Байгууллагын ажилчдын 90 орчим хувь нь эмэгтэй, 50 орчим хувь нь үйлдвэртээ 20-оос дээш жил ажилласан туршлагатай хамт олон ажиллаж байна.

Цаашид байгууллагын үр ашиггүй зардлыг хэмнэж орлогоо нэмэгдүүлэх замаар ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудал болох нийтийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх, цалин хангамжийг нь нэмэх, үйлдвэрлэж буй хувцас хэрэглэлүүдийн чанар стандартад онцгой анхаарч ажиллахыг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт үүрэг болголоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.