0

Монгол Улсын багш нар Бүгд Найрамдах Солонгос Улсын ерөнхий боловсролын сургуулиудад 2026 оны есдүгээр сарын 7–18-ны өдрүүдэд ажиллаж, сургуулийн болон амьдрах орчиндоо дасан зохицон, туршлага судлах, хичээл заах, мэргэжил, арга зүйн үйл ажиллагаанд оролцож байна.
Хөтөлбөрийн хүрээнд есдүгээр сарын 4–11-ний өдрүүдэд ЮНЕСКО-гийн APCEIU-ийн дөрвөн багц цахим хичээлийг амжилттай судалж, 80–100 хувийн үнэлгээтэй шалгагджээ.
Мөн есдүгээр сарын 7–11-ний өдрүүдэд солонгос хэл, англи хэл, математик, хөгжим, дүрслэх урлаг, биеийн тамир, байгалийн ухаан, иргэний ёс зүй, түүх зэрэг хичээлийн нийт 20 цагийн хичээлд судалгаа хийж, ажиглалт хийсэн байна.
Харин есдүгээр сарын 14–18-ны өдрүүдэд 15–20 цагийн соёлын болон дэлхийн иргэний боловсролын хичээлийг өөрийн мэргэжлийн хичээлтэй уялдуулан зааж, монгол багш нарын заах арга зүйн туршлагыг түгээн дэлгэрүүллээ.
Багш нар өдөрт найман цаг, долоо хоногт нийт 40 цаг ажиллаж байгаа бөгөөд тогтсон өдрүүдэд ментор багштайгаа хамтран төлөвлөгөө гаргаж, хичээлээ бэлтгэн, Padlet цахим платформ ашиглан бусадтайгаа хуваалцаж, харилцан суралцаж байгаа юм.
Мөн ажиллаж буй сургуулиас гадна бусад сургуультай хамтран ажиллаж, Монгол Улсын түүх, соёл, боловсролын туршлагаа хуваалцах үйл ажиллагааг зохион байгуулсан.
Монгол, Солонгосын багш нарын харилцан туршлага солилцоо нь боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, багшийн мэргэжлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр орууллаа.


Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.