dobu.mndobu

Чанартай боловсролын суурь нь эрүүл багш байх учиртай

Чанартай боловсролын суурь нь эрүүл багш байх учиртай

Багш нарын эрүүл мэндийг хамгаалах, зонхилон тохиолдож буй өвчлөлийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж буй Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг цаашид өргөжүүлнэ.

Тус төвийн үйл ажиллагааг 2023 оны 10 дугаар сард тухайн үеийн Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн санаачилгаар эхлүүлсэн юм.

Багш нарын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлийг эрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлэх нь боловсролын салбарын хүний нөөцийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой. Учир нь чанартай боловсролын суурь нь эрүүл багш байх учиртай.

Тус төвөөр үйлчлүүлж, үзлэгт хамрагдсан багш нарын дунд хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, мэдрэл, үе судлалын чиглэлийн өвчлөл зонхилж байна.

Гэвч өнөөдрийн байдлаар тус төвөөр дамжуулан эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөгөө, мэдээлэл авч буй багш нарын тоо хангалтгүй байгаа юм.

Иймд цаашид төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, нийт багш, ажилтнуудыг хамруулан, өвчлөлийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллана.

Багшийн эрүүл мэндийг хамгаалах нь багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ сурагч бүрд чанартай боловсрол хүргэхэд чиглэсэн бодлогын чухал хэсэг юм.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.