dobu.mndobu

Жүжигчин Пак Шин Хэ, Чуи Тэ Жүн нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ

Жүжигчин Пак Шин Хэ, Чуи Тэ Жүн нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ

Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Пак Шин Хе болон жүжигчин Чой Тэ Жүн нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ.

Жүжигчний төлөөлөгч байгууллагаас мэдээлснээр Пак Шин Хе өнөөдөр буюу есдүгээр сарын 22-нд эрүүл саруул охиноо өлгийдөн авсан гэж мэдээллээ. 

Тэдний төлөөлөгчийн мэдэгдэлд эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд Пак Шин Хе гэр бүлийнхнийхээ халамж, хайр дунд төрсний дараах амралтаа авч, биеэ тэнхрүүлж байгаа талаар дурджээ.

Пак Шин Хе, Чой Тэ Жүн нар 2017 оноос болзож эхэлсэн бөгөөд 2022 онд хуримаа хийсэн юм. Тэд мөн онд анхны хүүхэд болох хүүгээ өлгийдөн авч байжээ. Ийнхүү дөрвөн жилийн дараа гэр бүл нь дахин нэг гишүүнээр бүл нэмлээ.

Пак Шин Хе нь “Өв залгамжлагчид”, “Пиноккио”, “Альхамбрагийн дурсамж”, “Эмчийн хямрал”, “Тамын шүүгч” зэрэг олон ангит киногоороо үзэгчдэд танигдсан. Харин Чой Тэ Жүн нь “Сэжигтэй хамтрагч”, “Би үзэн яддаг хүнтэйгээ гэрлэсэн нь”, “Төмөр гэр бүл” зэрэг бүтээлд тогложээ.

Хосууд хувийн амьдралаа олны анхаарлаас харьцангуй хол байлгадаг ч Пак Шин Хегийн уран бүтээлүүд Өмнөд Солонгосоос гадна Азийн олон оронд өргөн хүрээнд танигдсан юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.