0

“Даян дэлхийн тогтвортой тээврийн форум-2026” БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өнөөдөр эхэллээ.
Тус форумд Монгол Улсаас Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Төмөр замын газрын дарга Б.Артур, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун тэргүүтэй зам, тээврийн салбарын төлөөлөгчид оролцож байна.
Форумын хүрээнд өнөөдөр 17:00–18:30 цагт “Сайд нарын форум” зохион байгуулагдана. Энэ үеэр “Тогтвортой тээврийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Даян дэлхийн хөгжлийн санаачилга болон Даян дэлхийн засаглалын санаачилгыг хэрэгжүүлэх нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Есдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд үргэлжлэх тус форумын үеэр дэлхийн тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой тээврийн хөгжлийг дэмжих чиглэлээр оролцогчид санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэнэ.



Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.