dobu.mndobu

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Чикаго хотноо ажиллах үеэрээ Ерөнхийлөгчийн нэрэмжит сагсан бөмбөгийн шилжин явах цомын анхдугаар тэмцээний аварга баг, тамирчдад алтан медаль, цомыг нь гардууллаа.

Хүүхэд, насанд хүрэгчид гэсэн ангиллаар зохион байгуулсан тэмцээнд 4 мужийн 17 багийн 300 гаруй тамирчин өрсөлдсөн байна.

Тэмцээнийг сагсан бөмбөгийн спортод дуртай хүүхэд, залуусын хүсэл тэмүүлэл, авьяас чадварыг дэмжих, спортоор дамжуулан эрүүл, зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, АНУ-д амьдарч буй иргэдийн эв нэгдэл, нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор зохион байгууллаа.

Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд:

Чикаго хотын “Monway black city”,

Чикаго хотын “Chitown”,

Денвер хотын “Easy shipping”,

13-16 насны хүүхдийн ангилалд:

“Gold Virgina eagles”,

“BG hoopers 1”,

“BG hoopers 2”,

8-12 насны ангилалд:

“BG hoopers 2”,

“МТА”,

“Athlete in action” баг эзэлж алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Ерөнхийлөгчийн нэрэмжит сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.