0

Поп од Жастин Бибер Лос Анжелес хотын МакАртур Паркд гэнэтийн мини тоглолт хийж, орон гэргүй иргэдэд хоол хүнс, хувцас болон шаардлагатай зүйлс өгчээ.
32 настай дуучин өнгөрсөн есдүгээр сарын 22-нд тус цэцэрлэгт хүрээлэнд найз нөхөд, хөгжмийн хамтлагийнхаа хамт очиж, өөрийн уран бүтээлүүдээс дуулжээ. Тэрбээр гитар болон цохивор хөгжмийн зэмсэг ашиглан дуулж, цугласан хүмүүстэй ярилцан, зураг авахуулсан байна.
Бибер зөвхөн тоглолт хийхээр очоогүй бөгөөд орон гэргүй иргэдэд туслах зорилгоор хоол хүнс, хувцас болон бусад хэрэгцээт зүйлс авчирсан аж.
Биберийн гэнэтийн тоглолтын бичлэгүүд олон нийтийн сүлжээнд тарж, дуучин цугласан фэнүүдтэйгээ селфи хийж, нэгэн шүтэн бишрэгчийн төрсөн өдрийн мэндийг хүртэл хүргэсэн байна.
Жастин Бибер өмнө нь ч Лос Анжелесийн орон гэргүй иргэдийг дэмжих ажилд оролцож байсан. Тэрбээр 2020 онд “Intentions” дууныхаа клипийн хүрээнд эмэгтэйчүүд, хүүхдүүдэд түр байр болон дэмжлэг үзүүлдэг Alexandria House байгууллагатай хамтран ажиллаж байжээ. Мөн тус байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Intentions Fund сан байгуулсан байна.
МакАртур Парк нь сүүлийн жилүүдэд гэмт хэрэг, хар тамхины хэрэглээ, хог хаягдал зэрэг асуудлаараа олны анхаарлын төвд байсан ч сүүлийн үед орон нутгийн эрх баригчид тус бүсийн нөхцөл байдлыг сайжруулах арга хэмжээ авч байгаа юм.
Биберийн хувьд МакАртур Парк орчимд анх удаа очиж байгаа нь биш бөгөөд 2021 онд тус газрын Visual and Performing Arts Elementary сургуульд гэнэт очиж, хоёр дуу дуулж байсан түүхтэй.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.