0

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандартын 2026 оны магадлан аудитын үйл ажиллагаа нээлтээ хийжээ. Тус үйлдвэр уг стандартыг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ удаагийнх гурав дахь магадлан аудит юм.
Аудитын үйл ажиллагааг Францын “Афнор” группийн тэргүүлэх аудитор А.Оленков ахалж, “Монсертф” компанийн аудиторуудын бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэнэ. Гурван өдөр үргэлжлэх аудитын хүрээнд стандартын хэрэгжилт, хамрах хүрээ болон шаардлагын нийцлийг үнэлэх юм.
Эрдэнэт үйлдвэр нь хүний нөөцийн менежментийн ISO 30400 багц стандартыг хэрэгжүүлж эхэлснээс хойш бодлогын баримт бичгүүдээ шинэчлэн боловсруулж, жил бүр тасралтгүй сайжруулж иржээ. Мөн олон улсын хүний нөөцийн менежментийн стандартыг тогтвортой, үр дүнтэй хэрэгжүүлж буй байгууллагын хувьд гурван одтой “Exemplary” гэрчилгээ эзэмшиж байна.
Аудитын багийн ахлагч А.Оленков энэ удаагийн аудитаар үл тохирлыг илрүүлэхээс илүүтэйгээр харилцан суралцах, тасралтгүй сайжруулалт болон шинэчлэлийн боломжийг тодорхойлоход анхаарч ажиллахаа онцоллоо.
Харин Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр стандартын хэрэгжилт, үр дүн, цаашдын зорилтын талаар танилцуулж, хүний нөөцийн менежментийн тогтолцоог сайжруулахад хамтран ажиллаж буй нэгж, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлэв.
.jpg)
.jpg)
.jpg)
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.