dobu.mndobu

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барилаа

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барилаа

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл”-ийн төслийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.09.30/ өргөн мэдүүллээ.

Монголбанкны шинэ удирдлагын баг өмнөх жилүүдийн бодлогын хэрэгжилт, сургамжид тулгуурлан Төв банкны дунд хугацааны зорилт, хөгжлийн чиглэлийг тодорхойлж, 2026–2030 оны стратегийг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй уялдуулан боловсруулсан 2027 оны Үндсэн чиглэл нь үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ Төв банкны засаглал, хараат бус байдлыг бэхжүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг юм. 

Монголбанкны Ерөнхийлөгч төслийг өргөн барих үеэрээ инфляцыг зөвхөн бодлогын хүүгээр удирдахаас илүүтэй төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулах, санхүүгийн сахилга батыг хангах, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг хөгжүүлэх зэрэг цогц шинэчлэлд анхаарч байгааг онцоллоо. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл”-ийн төсөлд үнийн тогтвортой байдал, банкны салбарын тогтвортой байдал гэсэн үндсэн хоёр чиглэлийн хүрээнд нийт 17 бодлогын арга хэмжээг тусгажээ. Ингэхдээ бодлогын арга хэмжээний хэрэгжилтийг хэмжих, хариуцлагыг тодорхой болгох, инновац, технологийн шийдлийг үе шаттай нэвтрүүлэхэд анхаарч байна.  

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.