0

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт өнгөрсөн нэг сарын хугацаанд баавгай орж ирсэн тохиолдол 145 удаа бүртгэгджээ.
Тодруулбал, Цэнхэрмандал, Батноров, Батширээт, Биндэр, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Норовлин, Хэрлэн, Мөрөн, Баян-Адарга, Дадал сум болон Өлзийт, Хурх тосгонд баавгай орж иржээ.
Үүний улмаас одоогоор 31 бүл зөгий, нэг гэр, дөрвөн үхэр, гурван хонь, найман ямаа хохирсон байна.
Иймд дээрх нутаг дэвсгэрт амьдарч, зорчиж буй иргэдийг баавгайтай тааралдах эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.