0

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа.
Тус анги 1936 онд БНМАУ-ын маршал Г.Дэмидийн санаачилгаар “Матадын 8 дугаар морьт девиз” нэртэй байгуулагдсан түүхтэй.
1939 оны Халхын голын байлдаан болон 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон бөгөөд эгнээнээсээ БНМАУ-ын баатар Ш.Гонгор, Л.Дандар, П.Чогдон, Д.Данзанваанчиг нарыг төрүүлсэн юм.
Ангийн бие бүрэлдэхүүн энх цагийн бүтээн байгуулалт болон Өмнөд Судан, Ирак, Афганистан болон бусад халуун цэгт энхийг сахиулах ажиллагаанд оролцож, Зэвсэгт хүчний жишиг анги болж өргөжсөн бөгөөд энэ онд 90 жилийн ойгоо тэмдэглэсэн байна.
Хугацаат цэргийн алба хаагчид автомашины засвар, барилгын засал чимэглэл, цахилгаанчин, гагнуурчин, тогооч, ойжуулагч мэргэжлээр давхар суралцдаг.
Алба хаагчдын сургалт, бэлтгэлийн орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор ойрын зайн тактикийн буудлагын шинэ талбайтай болсон тухай ангийн удирдлага танилцууллаа.










Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.