dobu.mndobu

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт (Толгойтоор) чиглэлийн төмөр замын байнгын ажиллагааг хангаж ажиллахыг үүрэг болголоо

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт (Толгойтоор) чиглэлийн төмөр замын байнгын ажиллагааг хангаж ажиллахыг үүрэг болголоо

Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.10.19) болж, салбарын цаг үеийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдал болон тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.

Хуралдааны үеэр Зам, тээврийн сайд яамны газар, хэлтэс болон харьяа байгууллагуудын удирдлагад холбогдох үүрэг, чиглэл өглөө.

Төмөр замын салбарын хүрээнд Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт (Толгойт) чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт дуусаж, нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдсантай холбогдуулан тус чиглэлд нэмэлт вагон байршуулж, төмөр замын байнгын ажиллагааг хангаж ажиллахыг Төмөр замын газар болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагад үүрэг болголоо.

Мөн төмөр замын трассын газар чөлөөлөлтийн хүрээнд Шувуун фабрикийн орчимд оршин суудаг дөрвөн өрхийн гурвынх нь нүүлгэн шилжүүлэлтийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд үлдсэн нэг өрхийн асуудлыг шуурхай шийдвэрлэхийг даалгалаа.

Түүнчлэн Зам, тээврийн яам болон харьяа байгууллагуудын удирдлагад гадаад томилолтын болон төсөвт тусгагдаагүй зардлыг бууруулж, бүх шатанд хэмнэлтийн горимд шилжин ажиллах үүрэг өглөө.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.