0

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид 10 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд Прага хотноо зохион байгуулагдаж буй “Future Force Forum 2026” олон улсын үзэсгэлэн, форумд оролцож байна.
Үзэсгэлэнд оролцох үеэр Элчин сайд Б.Болормаа, Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Д.Ганхуяг нар Чехийн Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд Яромир Зунатай уулзаж, Монгол, Чехийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, харилцан айлчлалын талаар санал солилцов.
Энэ удаагийн “Future Force Forum 2026” үзэсгэлэн, форумд 70 орчим орны 530 гаруй байгууллага, батлан хамгаалах аж үйлдвэрийн компанийн төлөөлөл оролцож, батлан хамгаалах, аюулгүй байдлын технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.