dobu.mndobu

Ирэх сарын 7-ноос өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллана

Ирэх сарын 7-ноос өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллана

Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинжуулалт 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Томуу, томуу төст өвчний тархалт арваннэгдүгээр сард оргил үедээ хүрдэг тул эрүүл мэндийн байгууллагууд урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж байна.

Энэ хүрээнд арваннэгдүгээр сарын 7-ноос эхлэн нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллахаар болжээ. Тодруулбал, ажлын өдрүүдэд 20:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 17:00 цаг хүртэл, нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд 16:00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх юм байна.

Мөн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар гэсэн төвийн дөрвөн дүүрэгт олон нийтийн эрүүл мэндийн 86 ажилтныг нэмэлтээр ажиллуулахаар бэлтгэл хангаж байгаа аж.

Ийнхүү томуугийн улиралд эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийг уртасгаж, хүний нөөцийг нэмэгдүүлэх замаар иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулахаар төлөвлөж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.