0

BLACKPINK хамтлагийн гишүүн Жисү анхны бие даасан бүрэн хэмжээний цомгийнхоо хоёр дахь урьдчилсан сингл болох “Addicted” дуугаа энэ Баасан гарагт буюу аравдугаар сарын 30-нд гаргана.
Шинэ уран бүтээл нь өнгөрсөн сард цацагдсан “Click” дууны үргэлжлэл бөгөөд Жисү шинэ цомгийнхоо хүрээнд өөр өөр хөгжмийн өнгө төрх, концепцыг толилуулах аж. Харин бүрэн хэмжээний цомгийн албан ёсны нээлтийн тов одоогоор тодорхойгүй байна.
Blissoo агентлагийн мэдээлснээр, “Click” дуунд хоёр хүний хооронд аяндаа үүсэх онцгой таталцлыг өгүүлсэн бол “Addicted” дуугаар Жисү өөр нэгэн өвөрмөц концепцыг танилцуулах юм.
Жисү өнгөрсөн онд “Amortage” нэртэй бие даасан цомгоо гаргасан билээ. Түүнчлэн Британийн поп дуучин Зейнтэй хамтран дуулсан “Eyes Closed” синглээрээ АНУ-ын Billboard Hot 100 жагсаалтад багтаж, олон улсын хөгжмийн зах зээл дэх байр сууриа бэхжүүлсэн юм.
Шинэ “Addicted” сингл нь Жисүгийн бие даасан уран бүтээлийн дараагийн өнгө төрхийг хэрхэн илэрхийлэх нь шүтэн бишрэгчдийн анхаарлыг татаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.