dobu.mndobu

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгыг ажлаас нь чөлөөллөө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгыг ажлаас нь чөлөөллөө

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэр болон холбогдох албан тушаалтнуудтай холбоотой хариуцлагын асуудал яригджээ.

Тодруулбал, Уг асуудалтай холбогдуулан Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгыг ажлаас нь чөлөөлсөн байна.

Мөн ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэнд эхний байдлаар сануулах арга хэмжээ авахаар болжээ.

Сануулахад, Нөмрөгийн ДЦГ-ын нийт талбай 587,744.1 га бөгөөд үүнээс 448,993.6 га буюу 76.4% нь түймэрт өртсөн. Мөн ДЦГ-ын хилээс гаднах 55,966.8 га талбай түймэрт өртөөд буй. Үүнтэй холбоотойгоор өнгөрөгч Даваа гарагт Ерөнхий сайдын зүгээс Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, 0198 дугаар ангийн захирагч Б.Гантөгс нарт хариуцлага тооцохыг үүрэг болгосон юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.