dobu.mndobu

SCORE хөтөлбөрийг ноос, ноолуурын таван аж ахуйн нэгжид хэрэгжүүлж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

SCORE хөтөлбөрийг ноос, ноолуурын таван аж ахуйн нэгжид хэрэгжүүлж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас (ОУХБ) ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлж буй “Аж ахуйн нэгж, байгууллагын бүтээмж, өрсөлдөх чадвар, засаглалыг бэхжүүлэх” (SCORE) хөтөлбөрийн 2026 оны үр дүнг танилцуулах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон салбарын ажил олгогчид, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төлөөллүүд оролцов. Талууд аж ахуйн нэгжүүдийн бүтээмж, хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр гарсан үр дүн, сайн туршлагыг хуваалцаж, залуучуудад ээлтэй ажлын байр бий болгох боломжийг хэлэлцэж байна.

Дээрх туршилтын үр дүнд тулгуурлан SCORE хөтөлбөрийг 2026 онд “Өгөөж Шим” ХХК, “Говь-Эрдэнэ Кашмер” ХХК, “Сайнтүмэн Кашмер” ХХК, “Байгаль Кашмер” ХХК, “Сноуфилдс” ХХК гэсэн таван аж ахуйн нэгжид өргөжүүлэн хэрэгжүүллээ. Энэ удаагийн хэрэгжилтээр залуучуудад ээлтэй ажлын байр бий болгох, залуу ажилтнуудын ур чадвар, оролцоог нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарчээ.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар, Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт Монгол Улсын ноос, ноолуурын салбарын хөгжил, бүтээмж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр амжилттай хамтран ажиллаа. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.