0

“Тавантолгой–Манлай–Ханги чиглэлийн авто замын төсөл”-ийн Концессын гэрээнд заасан авто зам ашигласны төлбөр хураамжийн асуудлаар хэлэлцээ хийх, санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн анхны хурал зохион байгуулагдлаа.
Энэхүү хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн яам, Зам, тээврийн яам, тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага болон тээвэрчдийн төлөөлөл оролцлоо.
Ажлын хэсгээс “Тавантолгой–Манлай–Ханги чиглэлийн авто замын төсөл”-ийн концессын гэрээнд заасан авто зам ашигласны төлбөр, хураамжтай холбоотой нөхцөл байдал, үндэслэл, үр нөлөө, талуудын санал, байр суурийг хэлэлцэж, эрх зүй, эдийн засаг, гэрээний хэрэгжилтийн хүрээнд боломжит шийдлийг тодорхойлон, холбогдох санал, дүгнэлт болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах чиглэлээр ажиллах юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.