dobu.mndobu

Х.Нямбаатар, Б.Пүрэвдагва нар тохиролцох уу

Х.Нямбаатар, Б.Пүрэвдагва нар тохиролцох уу

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар 2023 оны 10 дугаар сард Нийслэлийн Засаг даргаар томилогдож байлаа. Орхон их сургуулийн багшаас, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч улмаар дарга болон дэвшсэн. 2016 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшин парламентад будаг нь ханхалсан залуу орж ирж байсан юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга болж, талцсан МАН-ын дундаас Хууль зүй, дотоод хэргийн сайд болон дэвшиж, тэндээсээ Их хотын дарга болсон. Түүний улс төрийн карьер товчхондоо ийм. 

Ердөө 10-хан жилийн өмнө ингэж улс төрийн том карьераа эхлүүлж байсан бол өнөөдөр Канад улсаас лайв хийж, ирэх Ерөнхийлөгчийн сонгууль дуусгаад эх орондоо ирнэ хэмээн мэдэгдсэн. Улс төр нь ямартай ч царцаж эхлээд байна. Түүний хэлснээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг хуулийн хонгилоор чирэх гээд байгаа юм уу даа. 

Энэ сарын 7-ны өдөр буюу ирэх бямба гарагт нийслэлийн МАН шинэ даргаа сонгохоор товлосон. Одоогоор шинэ Хотын дарга Бяруузанын Пүрэвдагваас өөр сонголт, өрсөлдөгч тодроогүй байгаа бололтой. Хотын дарга асан Х.Нямбаатар нийслэлийн намаа зүв зүгээр өгөх үү, тохироонд хүрсний араас өгөх үү гэдэг асуулт урган гарна. 

Улс төрийнхөн дотроо талцаж хуваагдсан мэт харагддаг ч үнэндээ тохироо, өглөг барьцаа тодорхой болгосны дараа л хадаг, тамгаа солилцдог. Энэ удаа Х.Нямбаатар, Б.Пүрэвдагва нар ямар тохиролцоонд хүрэх вэ гэдэг нь анхаарал татаж байна. 

Экс хотын дарга Төрийн тэргүүнээс эхлээд намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар болон бусад хүмүүсийн “булай”-г дэлгэсэн. Цаашид ч дэлгэнэ гэдгээ мэдэгдээд буй. Тиймээс цаашид үнэн, худал нь дэнслэгдээгүй мэдээллийг түмэн олонд түгээсээр байх уу. Эсхүл энэ эмзэг цэг дээр нь тохироонд хүрч зогсоох уу гэдгийг харах үлдлээ. 

Өгсөн авсандаа өлзийтэй гэдэг шиг МАН-ынхан өөд уруугүй толхилцчихоод, араас нь тохирчихдог муухай зантай л даа. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.