0

Батлан хамгаалахын сайд Д.Батлут Хотын дарга асан Х.Нямбаатарт хандан дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр "Х.Нямбаатар аа, Хууль зүйн сайд байсан хүн хэлсэн үг, хийсэн мэдэгдэл бүрийнхээ хариуцлагыг эрхбиш мэдэх учиртай. Монгол Улсад “хувийн арми” байгуулагдаж байгаа гэх ноцтой мэдээлэл танд байгаа бол няцашгүй баримтаа гарга. Эх орондоо ирж, хуулийн байгууллагад өг. Үнэн бол тогтоолго.
Лайваар ял тулгаж, сэжгээр улс төр хийдэггүй юм.
Үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлж, иргэдийг хагалан бутаргаж, талцуулж болзошгүй ийм мэдэгдэлд Батлан хамгаалахын сайдын хувьд би хатуу байр суурь баримталж, хуулийн хүрээнд эрс тууштай тэмцэнэ.
Эх орон, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг уландаа гишгэх хэмжээнд хүртлээ чиний тархи доройтож…
Улс төрийн орогнол хүсэхээр бэлтгэж байгаа тухай мэдээлэл цацагдахад …арай ч үгүй байлгүй… гэж итгэж байлаа. Үнэн эсэхийг та өөрөө тайлбарлах биз…
Хилийн чанадад гарлаа гээд Эх оронгүй мэт аашилж, өдөөн турхирч, гүтгэн доромжилж үндэсний эв нэгдлийг хагалан бутаргаж, талцуулах хэмжээнд хүртлээ “урвагч” бүү бай" хэмээжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.