dobu.mndobu

Цэцэрлэгийн багш нарт ирэх сараас хиймэл оюуны туслах багш нэвтрүүлнэ

Цэцэрлэгийн багш нарт ирэх сараас хиймэл оюуны туслах багш нэвтрүүлнэ

Боловсролын сайд Энх-Амгалан сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч нартай уулзаж, цэцэрлэгийн салбарт хэрэгжүүлэх шинэчлэл, бодлогын талаар ярилцжээ.

Энэ үеэр ирэх сараас цэцэрлэгийн багш нарт зориулсан хиймэл оюуны туслах багш нэвтрүүлэхээр ажиллаж байгааг мэдээлсэн байна.

Уг туслах нь багш нарын өдөр тутмын бичиг цаасны ажил, сургалтын төлөвлөлт, тайлан боловсруулах зэрэг давтагддаг ажлыг хөнгөвчлөх зориулалттай аж. Ингэснээр багш нар хүүхэдтэй ажиллах цаг хугацаагаа нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.

Түүнчлэн багш нарыг ажлын байран дээрээ тасралтгүй суралцах, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэх, цэцэрлэг бүрд эрүүл, аюулгүй, хүртээмжтэй, ухаалаг орчин бий болгоход анхаарч ажиллахаа илэрхийлжээ.

Нийслэлд таван настай хүүхдийн цэцэрлэгт хамрагдалт 96 хувьд хүрсэн бөгөөд цаашид 100 хувьд хүргэх зорилт тавьсан байна. Харин хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүүхэд бүрийн эзэмших мэдлэг, хөгжлийн чанарыг сайжруулах нь дараагийн шатны шинэчлэлийн гол зорилт гэдгийг сайд онцолжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.