0
Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн барилгачин дайчдын барьж сүндэрлүүлсэн Дархан-Уул аймгийн спортын цогцолбор өнөөдөр /2024.06.21/ нээлтээ хийлээ.
Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп нийтийн биеийн тамирын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатар тэргүүтэй хүндэт зочид оролцсон юм.
Энэхүү "Darkhan-United arena" хэмээх спортын цогцолборын барилга нь 10 гаруй жилийн туршид "царцаж", хүлээгдсэн хэдий ч Зэвсэгт хүчний 017, 330 дугаар ангийнхан үргэлжлүүлэн богино хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, өнөөдөр хүлээлгэн өглөө.
"Darkhan-United arena" хэмээх спортын цогцолбор нь 2200 хүний суудалтай 2 спорт заал, 1 усан бассейн, фитнесс буюу чийрэгжүүлэлтийн танхим, чөлөөт болон сонгомол барилдааны гээд тус бүр нэг нэг бэлтгэлийн заал, автомашины зогсоолтой байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.