dobu.mndobu

Жисү Coachella-д оролцохоор болжээ

Жисү Coachella-д оролцохоор болжээ

Өмнөд Солонгосын BLACKPINK хамтлагийн гишүүн Жисү АНУ-ын алдарт хөгжмийн наадам Coachella-д ирэх оны дөрөвдүгээр сард ганцаарчилсан уран бүтээлчээр оролцохоор болжээ.

Тэрбээр 2027 оны дөрөвдүгээр сарын 9 болон 16-ны өдөр Coachella наадмын тайзнаа өөрийн бие даасан уран бүтээлүүдээ толилуулах юм.

Жисү өмнө нь BLACKPINK хамтлагийн бүрэлдэхүүнд 2019 болон 2023 онд тус наадамд оролцож байсан бол энэ удаад анх удаа соло уран бүтээлчийн хувиар үзэгчидтэй уулзах гэж байна.

Ингэснээр тэрбээр BLACKPINK хамтлагаас Жэнни, Лисагийн дараа Coachella наадамд бие даасан уран бүтээлчээр оролцож буй гурав дахь гишүүн болж байгаа юм.

Мөн ирэх жилийн Coachella наадамд NCT, BABYMONSTER зэрэг K-pop уран бүтээлчид оролцохоор болсон бөгөөд дэлхийн поп од Дуа Липа наадмын гол тайзны уран бүтээлчдийн нэгээр нэрлэгджээ.

Харин ирэх жиийн наадамд оролцож магадгүй гэх мэдээлэл өмнө нь гарч байсан BTS хамтлаг албан ёсны оролцогчдын жагсаалтад багтаагүй байна.

May be an image of text

Эх сурвалж: SBS News

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.