dobu.mndobu

Боловсролын ерөнхий газар Япон улсын Итабаши дүүргийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Боловсролын ерөнхий газар Япон улсын Итабаши дүүргийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир Япон Улсын Токио хотын Итабаши дүүргийн дарга SAKAMOTO Takeshi тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, туршлагаа харилцан солилцож, Монгол, Японы боловсролын салбарын олон жилийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн бэхжүүлэх талаар санал солилцов.

Мөн багшийн хөгжил, харилцан туршлага солилцох, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах, байгаль орчинд ээлтэй сургуулийн орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

  

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.