dobu.mndobu

Цэрэгжилтийн спортын марш-Тусгай бэлгэлийн тэмцээн эхэллээ

Цэрэгжилтийн спортын марш-Тусгай бэлгэлийн тэмцээн эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын аварга шалгаруулах цэрэгжлийн спортын марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа 2024 оны тавдугаар сарын 31-ний өдөр Зэвсэгт хүчний Сургуулийн нэгдсэн төвд боллоо.

Тэмцээний нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Загийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дарга нар, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлагч нар, удирдах газрын дарга нар, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын баг тамирчид оролцлоо.

Тэмцээнд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Онцгой байдлын Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар, Шүүх шинжилгээний Ерөнхий газар, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль зэрэг 10 байгууллагын 900 гаруй тамирчид тавдугаар сарын 31-ний өдрөөс зургаадугаар сарын 5-ны өдрүүдэд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

Энэхүү марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд 2007 оноос хойш уламжлал болон зохион байгуулж байгаа бөгөөд энэ оны тухайд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын байнгын бүрэлдэхүүний зургаан салаа, хугацаат цэргийн алба хаагчдийн дөрвөн салаа, эмэгтэй алба хаагчдын найман тасаг, шилдэг бүлэг шалгаруулах тэмцээнд 10 бүлэг оролцож байна.

Энэ жилийн тэмцээний онцлог нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн У.Хүрэлсүх 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан ахлагч нарын марш, тусгай бэлтгэлийн “Шилдэг бүлэг” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдийг тодруулна. Мөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын аварга шалгаруулах “Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2024” тэмцээн, буудлага, саадын зурвас, багийн буухиа тэмцээн, хүн нэг бүрийн ур чадварын тэмцээнийг анх удаа зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Гэрэл зургийг: Ахмад Г.Цэрэннадмид

ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн алба

Хуваалцах:

|
Тэмбүүгийн өвчлөл 23 хувиар нэмэгджээ

Тэмбүүгийн өвчлөл 23 хувиар нэмэгджээ

10 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Нийслэлд 17.000 км авто зам шинээр барина

Нийслэлд 17.000 км авто зам шинээр барина

8 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс

9 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.