dobu.mndobu

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2024 оны тавдугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ-г Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ноён Атул Малхари Готсурвэ-д Элчин сайдаар томилогдон итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэж, Монгол, Энэтхэгийн батлан хамгаалах салбарын харилцаа,хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож, энэхүү харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ, Батлан хамгаалахын сайдтай биечлэн уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, цаашид хоёр орны харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа онцлон тэмдэглэв.

Хуваалцах:

|
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс

4 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.