0
Огноо2024-05-14
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний инженерийн салбаруудын хамтарсан “Зам-2024” сургалт, дадлагад оролцох Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн инженерийн 2 дугаар бригадын цэргийн алба хаагчид Монгол Улсад хүрэлцэн ирлээ.
Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн инженерийн төлөөлөгчдийг уг сургуулийн Монгол талын удирдагч Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Инженерийн дарга дэд хурандаа Г.Мөнхбат болон Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяр нарын албаныхан сургалт явагдах газар районд угтан авсан юм.
Энэ удаагийн “Зам-2024” хамтарсан сургалтаар хангайн бүс, уулархаг газар оронд хатуу хучилттай зам барих дадлага сургуулийг явуулах бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний сургалтын баг хамтарсан сургууль эхлэхээс 14 хоногийн өмнө сургалт болох газарт ирж, бие даан онол-дадлагын сургалтыг зохион байгуулах сургалтын бэлтгэл, жигдрэлтийг хангаад байна.
Энэ үеэр Монголын талын сургуулийн удирдлагын бүлэг бие дааж явуулсан сургалтын үйл ажиллагаагаа танилцуулан, цаашид хамтран явуулах сургалтын төлөвлөгөө агуулгаа тодотгож, хамтран санал солилцлоо.
Монгол, Япон хоёр орны Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас хамгийн урт хугацаанд, тууштай хэрэгжиж байгаа нь “Зам” сургалт, дадлага бөгөөд энэ нь хоёр улсын цэргийн хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн цэргийн чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний инженерийн салбаруудын хамтарсан “Зам-2024” сургуулийн нээлтийн ёслол 5 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдана. "10 дахь жилтэйгээ золгож байгаа энэхүү хамтарсан сургууль энэ удаа Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийг түшиглэн явагдана" гэж "Зам-2024" сургуулийн Хэвлэл мэдээллийн бүлгээс ирүүллээ.
Хуваалцах:
Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг маргааш хаана
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Үндэсний бөхийн барилдаанд чансаа тогтоодог боллоо
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Үндсэн хуулийн өдөрт зориулсан эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан хүүхдүүдийг шагналаа
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Саруулыг томилжээ
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Архины шалтгаант нас баралтын дөрвөн хүн тутмын гурав нь эрэгтэй байна
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Хөх сувд-2025” мөсний баяр ирэх сарын 13-23 өдрүүдэд болно
хэдэн секундийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан барилдаан болно
29 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Баянхошуунд агаар "маш их бохирдолтой" хэмжээнд хүрлээ
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Телеграм” аппликейшн ашиглан 45 хоногт 6.1 тэрбумыг залилжээ
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Ачбадрах Солонгос Улсын аварга шалгаруулах тэмцээнд хошой алтан медаль хүртэв
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цүнх баригчдыг “Шүүр ажиллагаа”-гаар шүүрдсэнгүй, Ерөнхий сайдаа
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно
3 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Э.Ариунболд: Хуучин бүхнийг хаях ёстой гээд босоо монгол бичгээ мартаж болохгүй
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Жагсаал зохион байгуулж байгаа гэгдсэн Р.Чингисийг үүрэгт ажлаас нь ЧӨЛӨӨЛЖЭЭ
17 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Эрдэнэс Тавантолгой”-н “0” давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ
20 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Х.Нямбаатар: Нийслэлийн ногоон бүсэд хатуу түлш хэрэглэхийг хориглоно
20 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.