0
Огноо2024-05-13
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн Хуурай замын цэргийн хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль эхэллээ.
Хоёр улсын нутаг дэвсгэрт ээлжлэн зохион байгуулагдсан “Энхийн элч”, “Талын манлайлагч”, “Анчин бүргэд” сургуулиудын үргэлжлэл болгож “Талын түнш-2024” хамтарсан хээрийн сургуулийг Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулж эхэллээ.
Уламжлалт сургуулийн нээлтийн ёслолд Монгол Улсын талаас Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Ч.Гандирваа, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга бригадын генерал Т.Галбадрах, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе хурандаа М.Ганбат, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, БНХАУ-ын талын сургуулийн удирдагч хошууч генерал Ван Зы Цян, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе ахлах хурандаа Бао Юихай нарын албаныхан оролцов.
Нээлтийг сургуулийн Монгол талын удирдагч хурандаа Ц.Буяндэлгэрийн илтгэлээр эхлүүлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, сургуулийн БНХАУ-ын талын удирдагч хошууч генерал Ван Зы Цян нар сургуульд оролцогч цэргийн алба хаагчидтай мэндчилсэн ба үргэлжлүүлэн хоёр орны төрийн далбааг мандуулж, төрийн дууллыг эгшиглүүлсэн юм.
Арга хэмжээг нээж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал хэлсэн үгэндээ “Талын түнш-2024” хээрийн сургууль нь хоёр орны найрамдал харилцааг хөгжүүлж, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, суралцах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад хоёр орны хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд оршиж байгааг тодотголоо. Мөн тэрээр “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэгчлэн хатуу ширүүн цаг үеүдэд харилцан нэгэндээ тусалж, тохиолдсон бэрхшээл саадыг хамтын хүчээр туулсныг илтгэлдээ дурдаж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа энэ цаг үеийг хамтарсан хээрийн сургуулиар батжин бэхжүүлж байгааг цохон тэмдэглэв. Илтгэлийнхээ төгсгөлд сургуулийг зохион байгуулахад бүх талын тусламж үзүүлсэн хоёр орны Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдлага, говь хээрийн нөхцөлд хамтарсан сургалтыг явуулахад дэмжлэг үзүүлж байгаа Дорноговь аймгийн удирдлагад талархал дэвшүүллээ.
БНХАУ-ын талын сургуулийн удирдагч хошууч генерал Ван Зы Цян элгэмсэг дотноор угтан авсан Монголын дайчин нөхдөдөө талархаж байна гээд хоёр орны хамтарсан уламжлалт сургууль БНХАУ, Монгол Улс, хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, иж бүрэн стратегийн түншлэл тогтоосны 10 жилийн ойн хүрээнд явагдах гэж байгааг онцоллоо. Мөнхийн хөрш хоёр орны нөхөрлөлийн гэрч болох “Талын түнш-2024” хээрийн сургууль нь олон талын ач холбогдолтойг дурдахын зэрэгцээ цэргийн харилцаа, хамтын ажиллагаанд түүхийн шинэ хуудас нээгдэж байгааг илэрхийлээд сургуульд оролцогч цэргийн алба хаагчдад амжилт хүслээ.
Нээлтийн арга хэмжээтэй залгуулан хоёр орны цэргийн алба хаагчид байгаль орчны төлөөх үйлсэд нэгдэж, Монголын их говьд 400 гаруй нарс модыг тарьж, “Найрамдлын төгөл” гэж нэрлэхээр тогтов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын талаас хүсэлт тавьсны дагуу говь хээрийн нөхцөлд ургадаг нарс модыг БНХАУ-ын цэргийн алба хаагчдаас бэлэглэж, өнөөдөр сургуулийн газар районд төгөл болгон байгууллаа гэж "Талын түнш-2024" хээрийн сургуулийн хэвлэл мэдээллийн бүлгээс мэдээлэл ирүүллээ.
Эх сурвалж: ЗХЖШ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
Хуваалцах:
Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг маргааш хаана
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Үндэсний бөхийн барилдаанд чансаа тогтоодог боллоо
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Үндсэн хуулийн өдөрт зориулсан эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан хүүхдүүдийг шагналаа
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Саруулыг томилжээ
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Архины шалтгаант нас баралтын дөрвөн хүн тутмын гурав нь эрэгтэй байна
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Хөх сувд-2025” мөсний баяр ирэх сарын 13-23 өдрүүдэд болно
27 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан барилдаан болно
3 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Баянхошуунд агаар "маш их бохирдолтой" хэмжээнд хүрлээ
20 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Телеграм” аппликейшн ашиглан 45 хоногт 6.1 тэрбумыг залилжээ
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Ачбадрах Солонгос Улсын аварга шалгаруулах тэмцээнд хошой алтан медаль хүртэв
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цүнх баригчдыг “Шүүр ажиллагаа”-гаар шүүрдсэнгүй, Ерөнхий сайдаа
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно
2 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Э.Ариунболд: Хуучин бүхнийг хаях ёстой гээд босоо монгол бичгээ мартаж болохгүй
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Жагсаал зохион байгуулж байгаа гэгдсэн Р.Чингисийг үүрэгт ажлаас нь ЧӨЛӨӨЛЖЭЭ
17 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Эрдэнэс Тавантолгой”-н “0” давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ
20 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Х.Нямбаатар: Нийслэлийн ногоон бүсэд хатуу түлш хэрэглэхийг хориглоно
20 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.