0
Огноо2024-05-06
Монгол Улсын Батлан хамгаалах яам дэлхийн 40 орчим оронтой цэргийн дипломат харилцаатай ажилладгийн дотор мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ болон АНУ, ХБНГУ, БНСУ, БНЭУ, БНТУ, БНФУ, Канад, Япон, Катар зэрэг гуравдагч хөрш орнуудтай хамтарсан сургалт дадлага, цэргийн боловсрол зэрэг өргөн агуулгын хүрээнд хамтран ажиллаж байна.
Энэ жил гэхэд БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армитай “Талын түнш-2024” хээрийн сургууль, ОХУ-ын Зэвсэгт хүчинтэй “Сэлэнгэ-2024” хээрийн сургууль, АНУ-ын Зэвсэгт хүчинтэй “Зэв-2024” хамтарсан дадлага сургалт, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчинтэй “Зам-2024” хамтарсан дадлага сургалтыг тус тус зохион байгуулж байна. Тэр дундаа БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армитай хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль 5 дугаар сарын дунд үеэс эхлэн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийг түшиглэж, Зэвсэгт хүчний зарим нэгтгэл, ангийн бүрэлдэхүүний дэмжлэгтэйгээр зохион байгуулагдахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
“Талын түнш-2024” хамтарсан сургууль нь хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан уламжлалт сургуулийн үргэлжлэл бөгөөд 2009 онд БНХАУ-ын нутаг дэвсгэрт “Энхийн элч” энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургалтаар эхэлж, 2013 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт “Талын манлайлагч” гамшгийн эсрэг тэмцэх ажиллагааны сургалт, 2015 онд “Анчин бүргэд” терроризмын эсрэг тэмцэх ажиллагааны сургалтаар тус тус явагдаж байсан түүхтэй. Мөн 2021 онд БНХАУ-д зохион байгуулагдсан энхийг дэмжих ажиллагааны “Хамтын хувь заяа-2021” сургалт дадлагад Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 30 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын салаа оролцож, харилцан туршлага солилцож байсан юм.
Энэ удаагийн хамтарсан сургуулийн онцлог нь хоёр талаас мотобуудлагын батальоны түвшинд цэрэг, зэвсэг, техник оролцуулж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн юм.
“Талын түнш-2024” хамтарсан хээрийн сургуулийн Монгол талын удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр ажиллаж байна.
Эх сурвалж: ЗХЖШ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
Хуваалцах:
Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг маргааш хаана
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Үндэсний бөхийн барилдаанд чансаа тогтоодог боллоо
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Үндсэн хуулийн өдөрт зориулсан эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан хүүхдүүдийг шагналаа
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Саруулыг томилжээ
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Архины шалтгаант нас баралтын дөрвөн хүн тутмын гурав нь эрэгтэй байна
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Хөх сувд-2025” мөсний баяр ирэх сарын 13-23 өдрүүдэд болно
9 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан барилдаан болно
21 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Баянхошуунд агаар "маш их бохирдолтой" хэмжээнд хүрлээ
38 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Телеграм” аппликейшн ашиглан 45 хоногт 6.1 тэрбумыг залилжээ
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Ачбадрах Солонгос Улсын аварга шалгаруулах тэмцээнд хошой алтан медаль хүртэв
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цүнх баригчдыг “Шүүр ажиллагаа”-гаар шүүрдсэнгүй, Ерөнхий сайдаа
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно
3 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Э.Ариунболд: Хуучин бүхнийг хаях ёстой гээд босоо монгол бичгээ мартаж болохгүй
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Жагсаал зохион байгуулж байгаа гэгдсэн Р.Чингисийг үүрэгт ажлаас нь ЧӨЛӨӨЛЖЭЭ
17 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Эрдэнэс Тавантолгой”-н “0” давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ
20 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Х.Нямбаатар: Нийслэлийн ногоон бүсэд хатуу түлш хэрэглэхийг хориглоно
20 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.