0
Огноо2024-09-05
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт” олон улсын хүүхдийн “Найрамдал цогцолбор”-т болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх чуулга уулзалтад оролцож буй генерал, офицер, ахлагч, зочид төлөөлөгчдөд амжилт хүслээ.
Тэр бээр ахлагч нар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үндсэн хүч болж, эх орон, төр, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөөх үүргээ нэр төртэй биелүүлж байгааг тэмдэглэлээ.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн тусгай албаны нэр хүндийг өндөрт өргөн, ахлагчийн манлайллыг ямагт дээдлэх, мэргэшсэн, төрийн чадварлаг тусгай албыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байхыг захилаа.
“Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын чуулга уулзалт”-д 20 мянга гаруй ахлагчийн төлөөлөл болсон 1,000 гаруй ахлагч оролцож байна. Мөн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Зэвсэгт хүчний мотобуудлагын 111 ахлагч цахимаар оролцлоо.
Төлөөлөгчид чуулга уулзалт угтаж хийсэн ажил, арга хэмжээний дүн, “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын хөгжил ба манлайлал” сэдэвт илтгэл сонсож, хэлэлцлээ.
Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2023 оныг “Залуу офицеруудын манлайллын жил”, энэ оныг “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын жил” болгон зарласан. Энэ хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил өмнөх жилүүдээс хоёр дахин өсжээ.
Өнгөрсөн гурван жилд холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулснаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эрх зүйн орчин, алба хаагчдын нийгмийн баталгаа сайжирсан байна.
Гэхдээ тулгамдсан, шийдлээ хүлээж байгаа асуудал цөөнгүй байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч хэлж, сайд, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө.
Юуны өмнө ахлагчийн бүрэлдэхүүний 28 хувь нь түрээсийн байр болон айлд амьдарч, албан тушаалын орон сууцны хангалт Хилийн цэргээс бусад байгууллагад дөнгөж долоон хувьтай байгаад онцгой анхаарах ёстойг санууллаа.
Ахлагч нар ид хийж бүтээх насандаа буюу дунджаар 41 насандаа цэргийн тэтгэвэр тогтоолгодог.
Мэдлэг, ур чадвар, туршлагыг бүрэн ашиглах, үйлдвэр, бүтээн байгуулалт, аж ахуйн салбарт шилжин ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатайг Ерөнхийлөгч хэллээ.
Шинэ болон сайжруулсан зэвсэг, техник, дрон, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн-ахлагч бэлтгэх, зэвсэглэл, техникийн нарийн мэргэжилтэй болон гадаад хэл, бие бялдрын өндөр бэлтгэлжилтэй алба хаагчдад цалингийн нэмэгдэл олгох талаар судалж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт чиглэл болгов.
Ялангуяа алба хаах орчин нөхцөл, удирдах бүрэлдэхүүний арга барил, цалин хангамжийн ялгаатай байдлаас шалтгаалан туршлагатай, мэргэшсэн ахлагч нар албаа орхих ёсгүйг онцгой анхаарууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх шилдэг ахлагч нарт шагнал гардуулж, баяр хүргэлээ.
“Шилдэг бүлэг шалгаруулах тэмцээн”:
Тэргүүн байр – Тэргүүн ахлагч Н.Баттөмөр дасгалжуулагчтай, ахлах ахлагч Х.Анхбаяр даргатай Зэвсэгт хүчний бүлэг,
Дэд байр – Тэргүүн ахлагч М.Гансүх дасгалжуулагчтай, ахлах ахлагч О.Гантулга даргатай Батлан хамгаалах яамны бүлэг,
Гутгаар байр – Ахмад Б.Жаргалсайхан дасгалжуулагчтай, ахлах ахлагч Э.Батням даргатай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бүлэг шалгарчээ.
“Шинийг санаачлагч-бүтээлч ахлагч” шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаан:
Тэргүүн байр– ЦЕГ-ын Эргүүл хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Наранбаатарын “Смарт чип” төхөөрөмж,
Дэд байр– ОБЕГ-ын 18 дугаар ангийн ахлагч Г.Өсөхбаярын “Автомашин зөөвөрлөн холдуулах төхөөрөмж”,
Гутгаар байр– Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн ахлах ахлагч Ц.Баярхүүгийн “Далдлалт араас буудлага хийх төхөөрөмж” шалгарсан байна.
Монгол Улсад “Ахлагч” цолыг 1942 оноос олгож эхэлсэн түүхтэй юм.
Хуваалцах:
Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг маргааш хаана
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Үндэсний бөхийн барилдаанд чансаа тогтоодог боллоо
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Үндсэн хуулийн өдөрт зориулсан эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан хүүхдүүдийг шагналаа
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Саруулыг томилжээ
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Архины шалтгаант нас баралтын дөрвөн хүн тутмын гурав нь эрэгтэй байна
35 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Хөх сувд-2025” мөсний баяр ирэх сарын 13-23 өдрүүдэд болно
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан барилдаан болно
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Баянхошуунд агаар "маш их бохирдолтой" хэмжээнд хүрлээ
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Телеграм” аппликейшн ашиглан 45 хоногт 6.1 тэрбумыг залилжээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Ачбадрах Солонгос Улсын аварга шалгаруулах тэмцээнд хошой алтан медаль хүртэв
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цүнх баригчдыг “Шүүр ажиллагаа”-гаар шүүрдсэнгүй, Ерөнхий сайдаа
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Э.Ариунболд: Хуучин бүхнийг хаях ёстой гээд босоо монгол бичгээ мартаж болохгүй
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Жагсаал зохион байгуулж байгаа гэгдсэн Р.Чингисийг үүрэгт ажлаас нь ЧӨЛӨӨЛЖЭЭ
19 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Эрдэнэс Тавантолгой”-н “0” давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Х.Нямбаатар: Нийслэлийн ногоон бүсэд хатуу түлш хэрэглэхийг хориглоно
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.