dobu.mndobu

Монгол Улс, АНУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Монгол Улс, АНУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг Америкийн Нэгдсэн Улсын Конгрессийн гишүүн хатагтай Крисси Хоулахан-тай өнөөдөр /2024.09.04/ уулзлаа. 

Уулзалтаар Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын найрамдалт харилцаа, батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтын үеэр хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь талуудын нийтлэг ашиг сонирхолд нийцэн, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бус нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн зарчимд тулгуурлан эрчимтэй урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлэв.

Хуваалцах:

|
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс

3 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.