0
Огноо2024-08-23
БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойд бэлтгэх, зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга хурандаа Р.Энхболдтой ярилцлаа.
-Түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?
-Халхын голын байлдааны ялалт бол Монгол Улсын тусгаар тогтнолтой салшгүй холбоотой чухал үйл явдал. Тиймээс тус ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Батлан хамгаалах яам гардан зохион байгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. Энэ түүхт ойг бид бүхэн тэмдэглэн өнгөрүүлснээрээ өнгөрсөн түүхээ ирээдүй хойч болсон хүүхэд, залуучууддаа таниулах, мэдрүүлэх, мэдээлэл өгөх өндөр ач холбогдолтой юм.
-Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ямар ажлууд зохион байгуулагдаж байгаа вэ?
-Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан, XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд Засгийн газрын 2023 оны 487 дугаар тогтоолоор Халхын голын байлдааны ялалтын ойд бэлтгэх, зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Мөн Батлан хамгаалахын сайдын тушаалаар ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр батлагдаж, одоогоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бэлтгэлийг хангах ажил үргэлжилж байна.
Тус ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажил, арга хэмжээ “Монгол цэргийн өдөр” буюу энэ оны 3 дугаар сарын 18-наас эхлэн үргэлжилж байна. Харин энэ сарын 19-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд Чингис хаан музейд Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн үзэсгэлэн дэлгэгдсэн. Мөн өдрөөс эхлэн Халх голын бүс нутагт Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрүүлэн, Шинжлэх ухааны академийн Археологийн болон Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэнтэй хамтарсан хээрийн судалгааны баг археологийн судалгаа хийж эхлээд байна.
Түүнчлэн наймдугаар сарын 20-нд “Халх гол-85” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдахаар бэлтгэл ажлаа бүрэн хангасан байна.
Наймдугаар сарын 24-нд ЗХУ-ын баатар танкчдын хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ болон тус ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн тоглолт Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулагдана.
Маргааш нь буюу 8 дугаар сарын 25-нд Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2024” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль, 26, 27-нд ЗХУ, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөний нээлт, Халхын голын байлдаанд оролцсон Зөвлөлтийн нисгэгчид, дайчдад хүндэтгэл үзүүлэх, цэцэг өргөх арга хэмжээ, Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан ёслолын жагсаал, буудлагын зэвсэглэлийн үзэсгэлэн, баярын хурал, хүндэтгэлийн концерт, ёслолын буудлагыг Дорнод аймгийн Чойбалсан хот, Халхгол суманд ард олонд нээлттэй байдлаар зохион байгуулна.
Харин есдүгээр сарын 3-ны 19 цагаас А.В.Александровын нэрэмжит, ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын тоглолт, 21 цагаас Үдшийн цэнгүүнийг жанжин Д.Сүхбаатарын талбайд үзэгч олондоо нээлттэйгээр зохион байгуулна. Мөн Халхын голын байлдаанд оролцсон ганцхан ахмад дайчин амьд сэрүүн байгаа нь өдгөө 103 насыг зооглож буй Ц.Чимэдцэрэн гуай юм. Дайны хүнд хэцүү жилүүдэд Баянтүмэний цэргийн эмнэлэгт сувилагч, индүүдэгч, тогоочоор ажиллаж байсан энэ буурайд хүндэтгэл үзүүлэх зэрэг ажлуудын бэлтгэл ажил хангагдаж байна.
Хуваалцах:
Өнөөдрөөс Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хаана
16 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Бурханы хүү Баярбаатар”-ыг 30 хоног баривчлахаар болжээ
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Б.Батцоож: Одоо нийтээрээ жаахан эрүүлжье ээ, энэ янзаараа 100 жил хойш ухрах нь
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
О.Алтангэрэл: Жолоочийн даатгалын хураамжийг нэмэгдүүлэх шийдвэрийг хүчингүй болголоо
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Трафигура”-г Монголд төлөөлөх эрхийг Ц.Элбэгдорж, “Сахал” Д.Эрдэнэбилэг нар авчээ
14 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Тэмбүүгийн өвчлөл 23 хувиар нэмэгджээ
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
2025 онд нийслэл автомашины албан татвараас ₮120.2 тэрбумын орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Нийслэлд 17.000 км авто зам шинээр барина
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Нийслэлийн цахилгааны эх үүсвэр 5 дахин нэмэгдэнэ
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хайлаастад агаар хамгийн их "бохирдолтой" байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг маргааш хаана
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Үндэсний бөхийн барилдаанд чансаа тогтоодог боллоо
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Үндсэн хуулийн өдөрт зориулсан эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан хүүхдүүдийг шагналаа
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Саруулыг томилжээ
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Архины шалтгаант нас баралтын дөрвөн хүн тутмын гурав нь эрэгтэй байна
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Хөх сувд-2025” мөсний баяр ирэх сарын 13-23 өдрүүдэд болно
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан барилдаан болно
10 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.