0
Огноо2024-12-07
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр “Амьсгалмаар байна” утааны эсрэг тайван жагсагч Ч.Ганжавхлан нарын иргэдтэй уулзлаа.
Тэрбээр агаарын чанарыг сайжруулах, гэр хорооллын 200 мянган яндангийн тоог багасгах, түгжрэлийг сааруулж, төвлөрлийг бууруулах чиглэлд нийслэл Улаанбаатар хотоос ямар ажил хийхээр төлөвлөсөн талаараа мэдээлэл өглөө.
НИТХ-ын дарга А.Баяр “Утааны эсрэг иргэд үзэл бодлоо илэрхийлэн, жагсаж төр засагтаа шаардлага тавьж, иргэний оролцоо, хяналтаа сайжруулж байгааг дэмжиж байна. Цаашид утааг бууруулах, түгжрэлийг сааруулах чиглэлд НИТХ-аас санаачлан хэрэгжүүлэх төсөл, бусад ажлыг олон нийтэд үнэн зөвөөр хүргэхэд хамтран ажиллая. Бид ойрын дөрвөн жилийн хугацаанд 50 мянган айлыг орон сууцжуулна. Үүнээс 20 мянган айлыг “Сэлбэ” дэд төв дээр гэж төлөвлөөд, өнгөрсөн зургаадугаар сараас ажил эхэлчихсэн явж байна. Энэ бодлогын төсвийг 2025 төсөвт суулгаад, хуулийн хугацаандаа, нээлттэй хэлэлцэн баталсан. Мөн Ханын материал орчимд 8000 орчим айлыг орон сууцанд оруулахаар ажиллаж байна. Үлдсэн 22 мянган айл өрхийг зургаан дэд төв төсөл хэрэгжихэд орон сууцжуулахаар төлөвлөсөн. 1008 айлын орон сууцыг Засгийн газрын буцалтгүй тусламжаар бариад дууслаа. Он гараад иргэдээ сууцанд нь оруулна. Мөн Улаанбаатар хот хийн түлшинд шилжих ТЭЗҮ-ээ олон нийтэд танилцуулсан. 2025 онд 20 мянган айлыг хийн түлшинд шилжүүлнэ. 2026 онд 40 мянган айлыг яндангүй болгоно. Энэ мэт шат дараалан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө бидэнд байна. Ч.Ганжавхлан таныг НЗДТГ болон НИТХ-ын төлөөлөгчидтэй уулзаж, 2028 он хүртэл агаарын бохирдлыг бууруулах, түгжрэлийг сааруулах чиглэлд ямар төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаатай танилцаад, бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна” гэлээ.
НИТХ-ын дарга А.Баяр Ч.Ганжавхлан нарын уулзалт, мэдээллийн дараа “Амьсгалмаар байна” тайван жагсаал тарав.
Эх сурвалж: НИТХ-ХМТ
Хуваалцах:
Өнөөдрөөс Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хаана
16 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Бурханы хүү Баярбаатар”-ыг 30 хоног баривчлахаар болжээ
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Б.Батцоож: Одоо нийтээрээ жаахан эрүүлжье ээ, энэ янзаараа 100 жил хойш ухрах нь
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
О.Алтангэрэл: Жолоочийн даатгалын хураамжийг нэмэгдүүлэх шийдвэрийг хүчингүй болголоо
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Трафигура”-г Монголд төлөөлөх эрхийг Ц.Элбэгдорж, “Сахал” Д.Эрдэнэбилэг нар авчээ
14 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Тэмбүүгийн өвчлөл 23 хувиар нэмэгджээ
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
2025 онд нийслэл автомашины албан татвараас ₮120.2 тэрбумын орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Нийслэлд 17.000 км авто зам шинээр барина
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Нийслэлийн цахилгааны эх үүсвэр 5 дахин нэмэгдэнэ
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хайлаастад агаар хамгийн их "бохирдолтой" байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг маргааш хаана
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Үндэсний бөхийн барилдаанд чансаа тогтоодог боллоо
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Үндсэн хуулийн өдөрт зориулсан эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан хүүхдүүдийг шагналаа
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Саруулыг томилжээ
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Архины шалтгаант нас баралтын дөрвөн хүн тутмын гурав нь эрэгтэй байна
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Хөх сувд-2025” мөсний баяр ирэх сарын 13-23 өдрүүдэд болно
10 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан барилдаан болно
10 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
2025 онд нийслэл автомашины албан татвараас ₮120.2 тэрбумын орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ
12 цагийн дараа
Нийслэлд 17.000 км авто зам шинээр барина
12 цагийн дараа
Нийслэлийн цахилгааны эх үүсвэр 5 дахин нэмэгдэнэ
12 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.