0

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн “Хужиртын-Ам” гэх газар буюу аймгийн төвөөс баруун хойд зүгт 15 км зайд тус сумын харьяат, 60 настай эрэгтэй малчин Ш нь 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14:00 цагийн орчимд малаа хариулахаар явган явсан бөгөөд түүнээс хойш сураггүй болжээ.
Энэ тухай хамтран ажиллах хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 11 дүгээр сарын 18-ны өдрийн 14:31 цагт хүлээн авсан байна.
Одоогоор Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид болон ар гэрийнхэн хамтран иргэн Ш-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.