dobu.mndobu

Орон нутгийн авто замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж байна

Орон нутгийн авто замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж байна

“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн 21 аймгийн салбар болон зам засвар, арчлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг есөн аж ахуйн нэгж шуурхай ажлын хэсэг гарган, улсын болон орон нутгийн чанартай авто замын цас, мөсийг цэвэрлэх ажлыг 24 цагаар зохион байгуулж байна.

Тухайлбал, Хэнтий аймгийн Өндөрхаан-Баян-Уул, Өвөрхангай аймгийн Хархорин-Өгийнуур, Төв аймгийн Лүн-Дашинчилэн, Дархан-Эрдэнэт, Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Арвайхээр зэрэг чиглэлийн авто замуудад цас, мөс цэвэрлэх ажил хийгдэж байгаа аж.

Мөн Цэцэрлэг-Тосонцэнгэл-Түдэвтэй, Даланзадгад-Цогтцэций-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Мөрөн-Хатгал-Ханх-Улсын хил, Алтай-Ховд, Ховд-Өлгий зэрэг чиглэлийн авто замуудад цэвэрлэгээ, арчлалтын ажил үргэлжилж байна.

Замын зорчих хэсэг болон хөвөөнд хуримтлагдсан цасыг автогрейдер, авто ачигчаар цэвэрлэхээс гадна мөстсөн хэсгүүдэд элс, хайрган хольц цацаж, шаардлагатай газруудад давс цацах ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Зам, тээврийн яамнаас мэдээлснээр эдгээр ажлыг авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, цас, мөснөөс үүдэлтэй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр бүр зохион байгуулж байна.

Иймд жолооч нар орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, замын нөхцөл байдалд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.