0

Монгол Улсын “Royal Dance” хамтлаг Испани Улсын Гуадалахара хотод зохион байгуулагдсан 2026 оны Хореографик латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо.
Тус хамтлаг насанд хүрэгчдийн “Big Team Adult” ангилалд “Clock” нэртэй бүжгийн үзүүлбэрээр өрсөлдөж, шүүгчдийн өндөр үнэлгээ авч, алтан медаль хүртсэн байна.
Ингэснээр “Royal Dance” хамтлаг өнгөрсөн онд хүртсэн дэлхийн аваргын цолоо амжилттай хамгаалж, хоёр дахь жилдээ дараалан дэлхийн аваргаар тодорч байгаа юм. Мөн тус хамтлаг уг төрөлд дэлхийн чансааны нэгдүгээр байрт эрэмбэлэгдэж байна.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон бусад баг, тамирчид ч амжилттай өрсөлдөж, өсвөрийн ангилалд алт, хүрэл медаль хүртжээ.
Ийнхүү Монголын бүжигчид дэлхийн тавцанд ур чадвараа харуулж, эх орныхоо нэрийг дахин өндөрт өргөлөө.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.