dobu.mndobu

Зулын 25 буюу Богд ламын их дүйчин өдөр ирэх пүрэв гарагт тохионо

Зулын 25 буюу Богд ламын их дүйчин өдөр ирэх пүрэв гарагт тохионо

Богд ламын их дүйчин өдөр буюу Зулын 25 энэ жил арванхоёрдугаар сарын 3-ны пүрэв гарагт тохионо.

Энэ өдрийг тохиолдуулан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлон дацанд сүсэгтэн олонд зориулсан номын айлдвар болон буян номын үйл ажиллагаа зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, тус хийдийн Дэд хамба, гавж С.Гантөмөр өглөөний 07:30 цагт Тэгчэн сожин хүртээх бол 14:00 цагт “Догжүд дүнлэгма” буюу Богд Зонхов судар, тарнийн номд хэрхэн суралцсан арга барилаа дэлгэрэнгүй тайлбарласан номын айлдвар айлдана.

Гандантэгчэнлин хийдээс Богд ламын их дүйчин өдрийг тохиолдуулан сүсэгтэн олныг буян номын үйл ажиллагаанд оролцож, номын айлдвар сонсохыг уриаллаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.