0

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхт ойг угтан Тэрэлжийн бүс нутагт Их эзэн Чингис хааны гэрэлт хөшөөг бүтээн байгуулж, нээлтийн ёслолыг зохион байгуулжээ.
Тодруулбал, Горхийн баруун салаа, Орог ямаат уулын энгэр дэх Бумбат хайрхны оройд далайн түвшнээс дээш 1602 метрийн өндөрт уг хөшөөг босгосон байна. Хөшөөний нээлтийн ёслолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр буюу Өвлийн тэргүүн сарын шинийн 18-нд хийжээ.
Энэхүү хөшөө нь дүрслэлийн хувьд бусад Чингис хааны хөшөөнөөс өвөрмөц онцлогтой юм. Тодруулбал, Их эзэн Чингис хааныг нум сум, сэлэм жад агсаагүй, харин хоёр гар дээрээ Их засаг хуулийг хүндэтгэн залсан байдлаар дүрсэлжээ.
Ингэснээр Чингис хааныг зөвхөн цэрэг дайны гарамгай удирдагч төдийгүй төр улсаа байгуулж, хууль цааз, төрт ёсны уламжлалыг бэхжүүлсэн түүхэн их хүмүүн гэдгийг илэрхийлэхийг зорьсон байна.
Уг хөшөөг Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль бүтээн байгуулсан бөгөөд Их Монгол Улсын түүх, төрт ёсны өв уламжлал, Их засаг хуулийн үзэл санааг хойч үед таниулан сурталчлах бэлгэдлийн ач холбогдолтой бүтээн байгуулалт болжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.